Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхан /ХАБА/ америкийн ТТГ-ын албан хаагчыг тусгай албаны ажилтан элсүүлэх оролдлого хийх үед нь баривчилжээ. ТТГ-ын тэрхүү ажилтныг Фогл Райан Кристофер гэдэг бөгөөд түүнийг тагнуулын ажиллагаа явуулж байсан хэмээн шалгаж байжээ. Тэрээр Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргын албан тушаалыг хашдаг нэгэн байсан аж. Түүнийг баривчлах үед тагнуулын тусгай техникийн хэрэгслүүдийг илрүүлсэн бөгөөд оросын иргэдийг хэрхэн элсүүлэх тухай зөвлөмжүүд болон их хэмжээний мөнгө болоод гадна төрхөө өөрчлөх хэргсэлүүд олджээ. Саатуулагдаад байгаа тагнуул ОХУ-ын ХАБА- ны хүлээн авахад хүргэгдээд байгаа бөгөөд холбогдох шаардлагатай мөрдлөг явуулсны дараа түүнийг АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны төлөөлөгчдөд хүлээлгэн өгөх юм. ХАБА нь “Сүүлийн үед америкийн тагнуул нэг бус удаа орос улсын хууль хамгаалалтын байгууллагуудын ажилтнуудыг элсүүлэх гэсэн оролдлогуудыг явуулсан бөгөөд энэ бүгд нь оросын ХАБА сөрөг тагнуулын газрын хяналтанд өртөөд байна." хэмээн мэдэгджээ.