Дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа билээ. Өчигдөр театрын үе үеийн уран бүтээлчдийн оролцсон “Улаан хивсний ёслол” болж, “Уран бүтээлийн түүхэн зураг” гэрэл зургийн үзэсгэлэн, “Гэгээн оргил өөд” баримтат киноны нээлтийг хийсэн бол өнөөдөр 18.00 П.И.Пайковскийн “Евгенин Онегин” дуурийг толилуулах аж. Уг дуурийг одоогоос 50 жилийн өмнө буюу 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар тус театр хамгийн анх удаа нээлтээ хийж байсан түүхтэй билээ. Тэд 50 жилийнхээ ойд зориулан энэхүү дуурийг тайзнаа дахин амилуулах гэж байна.
50 жилийн ойн тоглолтын хөтөлбөр:
15-нд: 18.00 цагт П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь
16-нд: 18.00 цагт Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, Н.Римский-Корсаков “Щехеразада” балет
17-нд: 18.00 цагт Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь
18-нд: 17.00 цагт П.И.Чайковскийн “Хунт нуур” балет
19-нд: 17.00 цагт ДБЭТ-ын 50 жилийн ойн Гала концерт тоглоно.