logo
Албан хаагчдын гэгээн дурсгалд зориулж 1000 гэрэлт зул хөөргөнө

Албан хаагчдын гэгээн дурсгалд зориулж 1000 гэрэлт зул хөөргөнө

2013/05/16
Өнгөрсөн жилийн 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын хэлтсийн дөрвөн албан хаагч амь эрсэдсэн билээ.

Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх хэд хэдэн арга хэмжээг албан хаагчдын гэр бүлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын гэр бүлийн зөвлөлөөс амь үрэгдсэн албан хаагчдын гэгээн дурсгалд зориулан “Алдрын буланг” байгуулжээ.  

Мөн гэнэтийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг, осолгүй, амар тайван, эрүүл энх байхыг бэлгэдэн “Очирваань” бурханыг Онцгой байдлын хэлтэст залах юм.

Мөн аймгийн төв дэх Тусгаар тогтнолын  талбайд амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж 1000 “Гэрэлт зул” тэнгэрт хөөргөх үйл ажиллагааг зохион байгуулна.
“Гэрэлт зул” тэнгэрт хөөргөх ёслолд Онцгой байдлын хэлтсийн хамт олон, албан хаагчдын гэр бүлээс гадна иргэд оролцох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш