Энэтхэгийн армийн байлдааны нэгж дэх анхны эмэгтэй албан хаагч Шаити Тигга амиа егүүтгэсэн тухай мужийн цагдаагийн газар мэдээллээ. Тигга нь гурван долоо хоногийн өмнө Баруун Бенгаль мужид эргүүлд гарч байхдаа үл мэдэх этгээдүүдийн дайралтанд өртөж, улмаар цэргийн эмнэлэгт хэвтжээ. Мягмар гарагт түүнийг эмнэлгийн ариун цэврийн өрөөнд дүүжлэгдсэн байхыг олжээ. Урьдчилсан дүгнэлтээр, тэр эмэгтэй амиа егүүтгэсэн байж болох тухай цагдаагийнн ахлдах офицеруудын нэг хэлжээ. Тэрээр талийгаачийг орон нутгийн иргэдийг ажилд оруулна гэсэн нэрийдлээр хүмүүсээс мөнгө авч байсан гэв.
Шанти Тигга нь 2011 оноос энэтхэгийн армийн байлдааны нэгжид алба хаах болсон анхны эмэгтэй аж. Үүнээс өмнө тус улсын эмэгтэйчүүд нь зөвхөн цэргийн албанд хангамжийн албуудад л офицерын албан тушаалд ажиллаж байжээ.