“Харанга” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн С.Амраа, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нар “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа хийгээд багагүй хугацаа өнгөрч байна. Уран бүтээлч залуус “I loft”-д хийсэн тус цомгийн нээлтийн дараа “Андгай” нэртэй вип тоглолтоо дээдсүүдэд зориулан хийж байсан. Мөн энэ үеэр бүх үзэгч фэнүүддээ зориулсан “Андгай” тоглолтоо ирэх наймдугаар сард хийнэ хэмээн зарлаж байсан. Тэгвэл энэхүү тоглолтын тов урагшилсан байна. Тэд “Мөнх хөх тэнгэр” цомгоороо нэрлэсэн тоглолтоо энэ сарын 24, 25-нд “UB Palace”-ын концертын их танхимд хийхээр төлөвлөөд буй гэнэ. Энэ тухай Б.Лхагвасүрэн өөрийн цахим хуудсаараа зарласан юм.