logo
Гамшгаас хамгаалах салбарын анхны эмэгтэй доктор төрлөө

Гамшгаас хамгаалах салбарын анхны эмэгтэй доктор төрлөө

2013/05/17

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, онцгой байдлын ахмад, Удирдлагын академийн докторант Д.Сэржмядаг “Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” сэдвээр удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгааллаа. Д.Сэржмядаг нь Гамшгаас хамгаалах салбартаа хамгийн анхны эмэгтэй доктор (Ph.D) болж байгаа бөгөөд түүний эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор Ш.Батсүх удирдсан аж. Тэрбээр доктор (Ph.D) зэрэг хамгаалсан бүтээлээрээ Олон улсын гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагыг судалж, Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн хандлагыг тодорхойлоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулсан аж.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш