Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй "Кансат" хиймэл дагуул зохион бүтээх тэмцээн энэ сарын 19-нд болно. Анх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн Яармагийн "Морин уралдааны төв"-ийн хашаанд болно. Тэмцээнээс шалгарсан баг олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох учиртай. Тэмцээнийг Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэгээс зохион байгуулж байгаа аж.