МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Клиникийн II-р төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний биеийн байдал нь өмнөх үеээ бодвол эрс муудсан гэх мэдээ намынханд иржээ. Тэрбээр АОХН-ын төлөөлөгчдийг ирэх сургаар хуурай өслсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байсан ч намынхан энэ тухайг эрс няцааж байсан. Харин Н.Энхбаярын биеийн байдал ингэж муудсан нь хуурай өлсгөлөн зарласантай холбоотой хэмээн нь Клиникийн II-р төв эмнэлгийн эмч нар мэдэгдсэн ажээ. Одоогоор түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд жин нь 64 кг болсон байна.