logo
Зуурмагийн автомашины тоормоз ажиллагаагүй болсноос осол гарчээ

Зуурмагийн автомашины тоормоз ажиллагаагүй болсноос осол гарчээ

2013/05/20

Чингэлтэй дүүргийн IX хороо, “Баянбүрд”-ийн тойргийн орчимд зуурмагийн автомашины тоормоз ажиллагаагүй болсноос гэрлэн дохион дээр зогсч байсан суудлын автомашинуудыг мөргөсөн осол өчигдөр 08.30 цагт гарсан. Ослын шалтгааныг Онцгой байдлын газрын эх сурвалжаас тодруулахад, “18-23  УНГ улсын дугаартай бетон зуурмагийн автомашин, 87-20 УБК улсын дугаартай  загварын бетон зуурмагийн автомашинтай мөргөлдсөн аж. Түүний улмаас урд нь зорчиж байсан 10 суудлын автомашинууд ар араасаа мөргөлдөж, хохирсон байна. Осолд өртсөн 12 жолоочид эмнэлгийн анхан шатны үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан. Харин 18-23 УБК улсын дугаартай бетон зуурмагийн автомашины жолооч толгойндоо хүндэвтэр гэмтэлтэй байсан тул Яаралтай түргэн тусламжийн эмчид шилжүүлэн өгсөн” ажээ. Одоогоор Замын цагдаагийн газраас хохирлын хэмжээ, ослын шалтгааныг нарийвчлан тогтоож байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш