Өчигдөр Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт тус аймгинй Өргөн сумаас зүүн урагш 2 км-т /координат нь Ө-44072/00//, У- 10079/00/// байрлалд болсон Одон орон, геофизик судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн байна. Харин энэ мэдээллийн дагуу ОБЕГ-ынхан орон нутгийн байгууллагаас нөхцөл байдлыг тодруулахад газар хөдлөлттэй холбоотойгоор ямар нэгэн хохирол учраагүй болохыг мэдээллээ.