logo
“Миний дэлгүүр”-ийн бүх салбарыг шалгахаар болжээ

“Миний дэлгүүр”-ийн бүх салбарыг шалгахаар болжээ

2013/05/20

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрүүдэд энэ долоо хоногт хяналт, шалгалт хийхээр болжээ. Одоогоор “Шинжилгээний бичиггүй буюу улсын байцаагчийн дүгнэлтгүй, хадгалах хугацаа дууссан, битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүн худалдаалж байсан “Миний дэлгүүр” сүлжээний гурван дэлгүүрийг хаагаад байгаа. Энэ долоо хоногийн шалгалтаар дээрхи зөрчлөө арилгасан эсэх, бусад дэлгүүрт стандартын дагуу бараа, бүтээгдэхүүн худалдаалж байгаа эсэхийг шалгана. Хэрэв хяналт, шалгалтад тэнцэхгүй бол “Миний дэлгүүр”-ийн бүх сүлжээ дэлгүүрийг хаана” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдлээ.  Өнгөрсөн гуравдугаар сард чанарын шаардлага хангахгүй нөхцөлд худалдаа явуулж байсан “Миний дэлгүүр”-ийн 102, 124, 105 дугаар салбаруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш