Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэтэй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, бүртгэлийн талаар ярилцлаа.-Сүүлийн үед цэцэрлэг, сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тухай асуудал их яригдах боллоо? Сургууль хүрэлцэхгүйн улмаас хүүхэд сургуульд орж чадахгүй байх асуудал үүсэх үү?
-Ийм асуудал үүсэхгүй. Хэдийгээр сургуулийн ачаалал өндөр байгаа ч сургуулийн одоогийн хүчин чадал сургуулийн насны бүх хүүхдийг сургуульд бүрэн хэмжээгээр хамруулах бодит бололцоотой. Сургуульд шинээр элсэх хүүхдүүд сургууль байхгүй улмаас сургуульд элсэж чадахгүй байх асуудал улсын хэмжээнд ч хүн ам хамгийн их нягтарсан Улаанбаатар хотын хэмжээнд ч гарахгүй. Энэ жил улсын хэмжээнд 52809 хүүхэд сургуульд элсэнэ.
-Сургуульд бүртгүүлж чадахгүй байна гээд яригдаад байгаа нь ямар учиртай юм бэ?
-Энэ бол нийтийг хамарсан ч гэдэг юм уу, эсвэл сургууль огт хүрэлцэхгүйтэй холбоотой асуудал биш. Хоёр л шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, орон сууцны шинэ хороолол, шинэ орон сууцнууд баригдсан ч сургуулийн хамран сургах тойрог нь шинэчлэгдээгүй, эсвэл шилжин ирэгсэд оршин суух газартаа бүртгэл хийлгээгүйтэй холбоотой. Хоёрдугаарт, хотын төвийн 10-аадхан сургууль руу хүн болгон хүүхдээ оруулах гэсэнтэй холбоотой.
Нэгдэх шалтгааны тухайд орон нутгийн засаг, захиргаа сургуулийн хамран сургах тойргоо шинэчилж, иргэд, эцэг эхчүүдийг чирэгдэлгүйгээр, шуурхай үйлчлэх боломжийг бий болгох зохион байгуулалтаар хангах ёстой.
Хоёр дахь шалтгааны тухайд хотын төвийн сургуулиуд хамран сургах тойргийн хүүхдээ бүртгээд, суудлын боломж байгаа бол элсэх сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж наймдугаар сарын сүүлээр хичээл эхлэхийн өмнө шалгалт аваад шийдэж болно. Энэ нь оновчтой шийдэл биш ч гэлээ, одоогоор үүнээс өөр гарц харагдахгүй байна. Асуудлыг иргэдийнхээ хүсэл, сонирхлын дагуу шийдэх ёстой. Одоо хийгдэж байгаа бүртгэл бол хичээлийн жилийн элсэлтийн бэлтгэлийг хангах урьдчилсан судалгаа юм. Бүртгэл наймдугаар сарын сүүлээр хичээл эхлэхийн өмнө дуусна.
Ер нь бол шаардлагатай сургуулиудыг шинээр барьж, сургууль бүрийн сургалтын чанарыг сайжруулвал асуудал байхгүй болно. Шинэчлэлийн засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэх боловсролын бодлогоо тодорхойлоод ажлаа эхэлчихсэн, үр дүн нь 4 жилийн хугацаанд гарах болно.
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн талаар яам ямар ажил хийж байна вэ?
-Суурь ажил хийгдэж байна. 2012-2016 оны хугацаанд цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг үүсэн бий болж буй ирээдүйн хэрэгцээнд хариу өгөх чадамжтай болгох дунд хугацааны төлөвлөлтийг хийж дуусгаад Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлсэн. Энэ асуудлыг манай яам өнгөрсөн намар УИХ-д ч мөн танилцуулсан. 2012-2016 онд улсын хэмжээнд нийт 1101 барилгыг шинээр барих шаардлагатай. Үүнд 1,5 их наяд төгрөг хэрэгтэй.
4 жилийн хугацаанд 571 цэцэрлэг, 319 сургууль, 120 дотуур байр, 91 спорт заалыг барьж, цэцэрлэгийн орны тоог 67790-ээр, сургуулийн суудлын тоог 171219-ээр, дотуур байрны орны тоог 11760-аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Өөрөөр хэлбэл, сургуулийн одоогийн хүчин чадлыг 30 хувиар, цэцэрлэгийн одоогийн хүчин чадлыг 42,3 хувиар нэмэгдүүлнэ.
-2013 онд ямар ажил хийгдэх вэ?
-Энэ онд улсын хэмжээнд 10070 орны хүчин чадалтай 75,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 95 цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 3900 ортой 36 цэцэрлэгийн барилгыг нь ашиглалтад оруулна. Мөн 3200 хүүхдийн хүчин чадалтай, 1,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 160 гэр цэцэрлэгийг, тавилга, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлнэ.
Мөн энэ онд сургуулийн 35169 суудлын хүчин чадалтай 120,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 75 барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 19235 суудалтай 44 сургуулийг ашиглалтад оруулна. Улаанбаатар хотод 7040 суудалтай 10 сургуулийг 2013 онд ашиглалтад оруулна.
-Хүндэрч байгаа зарим сургууль, цэцэрлэгүүд хэвлэлээр яригдаад байх шиг, энэ талаар юу хийж байна вэ?
-Нийслэлд санхүүжилтийг нь яаралтай шийдвэрлэх 7 цэцэрлэг, 3 сургууль байна. Зайсангийн 32, Баянголын 73, 38 дугаар сургуулиуд Баянзүрхийн 10, 59, 146, Чингэлтэйн 18, Сонгинорхайрханы 26, Баянголын 47, 57 дугаар цэцэрлэгүүдийн барилга нь ашиглах боломжгүй болсон. Дээрх 12 сургууль, цэцэрлэгийн барилгыг яаралтай барьж эхлүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-д танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ер нь бол эдгээр сургууль, цэцэрлэгийн асуудал энэ жил гэнэт үүсчихсэн асуудал биш, шийдэхгүй явсаар бидэнтэй тулгарч байна. Сургууль, цэцэрлэгийн ачааллыг хэвийн болгох бодлого, төлөвлөлт, судалгааны ажлыг тус яам хийж дуусгасныг би түрүүн хэлсэн. Судалгааны дүнгээр одоо байгаа нийт цэцэрлэгийн 13,5 хувь болох 150 цэцэрлэг, нийт сургуулийн 14,5 хувь болох 156 сургуулийн ашиглалтын хугацаа дууссан байна.