logo
Голын эрэг дээр амарч байхад нь дээрэмджээ

Голын эрэг дээр амарч байхад нь дээрэмджээ

2013/05/21

Баянзүрх дүүргийн XI хорооны Бага тэнгэрийн амны Туул голын эрэг дээр амарч байсан залуусыг үл таних бүлэг этгээд дээрэмдсэн хэрэг гарсан байна. Өнгөрсөн амралтын өдөр хохирогч А, болон М нар авто машинтайгаа Туул голын эрэг дээр очиж, унтаж байтал үл таних гурван этгээд халдсан байна. Тэд хар бараан өнгийн хувцастай 20-25 орчим насныхан байсан талаар хохирогч мэдүүлжээ. Танхай этгээдүүд А болон М рүү дайран зодож, машиных нь цонхыг хагалж айлган сүрдүүлсэн аж. Гэмт этгээдүүд хоригчдоос гар утас хоёр ширхэг,  нөүтбук, проектор, 650.000 төгрөгийнх нь хамт дээрэмджээ. Дээрэм хийснийхээ дараа бүлэг этгээд хохирогчдыг хүлж орхичихоод зугтсан байна. Одоогоор уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш