logo
546 метр урт

546 метр урт "Монголын нууц товчоо" Гиннесийн номонд багтжээ

2013/05/21

"Монголын нууц товчоо" бол монгол тулгатны түүхийг агуулсан үнэт бүтээл. Энэ номыг Өвөр Монголын иргэн, уран бичээч Сай. Цэцэнбилэг монгол бичгээр сийрүүлэн Гиннесийн шинэ амжилт тогтоожээ. 43 настай Сай·Цэцэнбилэг 2003 оны 1-р сарын 23-ны өдрөөс эхлэн 2012 оны 8-р сар хүртэл нийт есөн жил хагасын хугацаанд 1.44 метр өргөн,  546 метр урт "Монголын нууц товчоо"-ны өвөрмөц хувилбарыг бүтээжээ. Ингэхдээ номыг 24 боть болгон хувааж хулсан үзгээр хос эгнээний аргаар, уйгаржин монгол бичгээр бичсэн байна. Энэхүү аварга номд нийт 60 мянган үсэг оржээ. Түүний энэ бүтээлд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Гиннесийн амжилтын Шанхай дахь салбараас гэрчилгээ олгосон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш