logo
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана

2013/05/21
инэчлэлийн Засгийн газрын сайд нар 7 хоног бүрийн лхагва гаригт 12:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нээлттэй ярилцдаг. Энэ 7 хоногийн уулзалт маргааш болох бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох юм.

Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, яамнаас хэрэгжүүлж эхэлсэн Ном, Авьяас хөтөлбөр болон цаг үеийн ажлуудынхаа талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө.

Сэтгүүлчидтэй хийх нээлттэй ярилцлага 2013 оны 5 дугаар сарын 22-ны лхагва гарагийн 12:00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд эхэлнэ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш