Хүний эрхийн чиглэлээр ажилладаг УИХ-ын гишүүд, Иргэний нийгмийн төлөөллүүд санаачлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар мэдээлэл хийлээ. Тэд энэ хууль дээр хагас жил гаруй хугацаанд ажилласан байна. Хуулийг аливаа нэг улс төрийн байр сууринаас бус бүх намын гишүүд, бие даагчдын саналыг тусгаж боловсруулжээ.
“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийн талаар Ц.Оюунбаатар хэлэхдээ “Урьд нь гарч байсан өршөөлийн хуулиудыг Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санаачлан оруулдаг байсан бол энэ удаад жирийн гишүүд санаачлан өргөн барьж байна. Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөлийн хууль гараагүй. Бид өнөөгийн мөрдөж байгаа эрүүгийн хуулийг нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Өнөөгийн байдлаар 7000 гаруй хоригдол байна. Жилдээ эдгээр хорих ял эдэлж байгаа хүмүүст 12 тэрбум 500 сая төгрөгийн зардал гаргаж байгаа. Нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Нэг хоригдлын өвөл, зуны хувцас нь 200 мянган төгрөг байдаг. Энэ хүмүүсийг нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагагүй зүйлүүд байгааг иргэний нийгмийн байгууллагууд ч хэвлэл мэдээллийн байгууллагууд ч шүүмжилж байгаа. Энэ хуульд өмнөх хуулиудад байгаагүй олон нийтийн шүүмжлэлд өртдөг зүйл бол тухайн ял эдэлж байгаа гэм буруутай хүн хохиролоо барагдуулсан байх ёстой. Хэрвээ хохирлоо барагдуулах сонирхолгүй болоод эдийн засгийн чадамжгүй бол ялаа эдэлж байгаагаар тусгасан байгаа” гэсэн юм.