Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх C-1, C-2, C-3 байрны оршин суугчдаас тус байруудын урд талд баригдаж буй барилгууд нь урд нь төлөвлөгдөж байгаагүй шийдлээр баригдаж, үзэгдэх орчинг хязгаарлаж буй болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012.09.27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолыг хэд хэдэн үндэслэлээр зөрчиж буй тухай гомдлыг ШӨХТГ-т гаргасан билээ. Уг гомдлын дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013.05.10-ны өдрийн техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн танилцуулсан бөгөөд иргэдийн гомдол болон “Суруга Монгол” ХХК-ийн хүсэлтийг хамтатган хэлэлцэж, тухайн компанийн зүгээс иргэдийн тавьж буй шаардлагыг хүлээн авч C-1, C-2, C-3 урд хэсэгт амины орон сууцны хороолол барих, мөн орон сууц, сургууль, цэцэрлэг үйлчилгээний барилгуудыг холбогдох норм дүрмийн дагуу боловсруулан төлөвлөсөн тул хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн шийдвэр гарсан байна.