Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 92 жилийн ой, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Тэнгис кино театрт “Iron Man 3” 3D киног Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 160 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүллээ. Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзий, Скайтел ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Болор, маркетинг борлуулалт, үйлчилгээний газрын захирал Ц.Пүрэвдорж нар оролцсон байна.
Нийслэлийн мэдээллийн технологийн газар нь Скайтел ХХК-тай хамтран ажиллаад 3 жил болж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд “Нийслэл багц” гэсэн үүрэн холбооны багцын үйлчилгээг Нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагууд, түүний харъяа хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдад зориулан гаргаж, харилцаа холбооны дэвшилтэт технологийг хямд үнэ, хөнгөлөлттэй хэлбэрээр ашиглан өөр хоорондоо мэдээлэл солилцох, ажил, үйлчилгээгээ түргэн шуурхай гүйцэтгэх, төрийн байгууллагуудын холбооны зардлыг тодорхой хэмжээгээр хэмнэх, скайтелийн сүлжээндээ болон багцдаа “тэг” төгрөгөөр ярих боломжийг олгосон.
Үүнээс гадна Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүдийг жил бүр кино үзүүлдэг уламжлалтай юм гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.