logo
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

2013/05/23
Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах 6 алба, мэргэжлийн 33 ангийн 153 аж ахуйн нэгж байгууллага, 1-19 хорооны алба, томилгоот аж ахуйн нэгж байгууллагын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, техник багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах тухай гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/09 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2013 оны 15 дугаар тушаалын дагуу 2013 оны 05 дугаар сарын 22-23-ны едрүүдэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна.
Иж бүрэн сургуулийн зорилго нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа"-г уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулахад оршиж байгаа юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар, Гамшгаас хамгаалах газрын дарга онцгой  байдлын хурандаа  Б.Мандахгэрэл, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, гамшгаас хамгаалах хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав нар оролцлоо.
Сургууль зохион байгуулагдах хугацаанд Газар хөдлөлт, обьектын болон ой хээрийн түймэр, хүчтэй цасан болон шороон шуурга, цацрагийн үүсгүүр, химийн хорт бодис алдагдах, технологийн горим зөрчигдоөнөөс үйлдвэрлэлийн осол гарах, хүн, мал амьтан, ургамалын гоц халдварт өвчин тархах, нийтийг хамарсан эмх замбраагүй байдал үүссэн үед гамшгийн голомтод аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлын дадлага, чадварыг мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд эзэмшүүлэхийн тулд үүссэн цагийн байдлын үед бодит үзүүлэх дадлага сургуулийг явуулна.
Сургууль маргааш үргэлжлэх бөгөөд Газар хөдлөлтийн гамшиг, "Нарантуул-2" худалдааны төвд Хүн мал амьтаны гоц халдварт өвчин, "Газар хөдлөлтийн улмаас хэвийн үйл ажиллагаа алдагдсан нутгийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, "Үүрэн холбооны сүлжээнд гэмтэл гарч О зогсолт хийсэн цагийн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ ",  "Хүчтэй үйлчилгээтэй хорт бодис эм уусмалууд алдагдсан зэрэг цагийн байдлуудад дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн албадууд хамтран ажиллаж үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар дадлага сургууль явагдана.
Чингэлтэй дүүрэгт Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль зохион байгуулснаар Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах, бодлого, хөтөлбөр болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг тохиолдсон болон тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэдэд, аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагад сурталчилан таниулах, мэдлэг дадлага олгож байгаагаар ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Онцгой  байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш