logo
Оклахома мужид хар салхины учруулсан хохиролыг бүрэн тооцоолж дуусаагүй байна

Оклахома мужид хар салхины учруулсан хохиролыг бүрэн тооцоолж дуусаагүй байна

2013/05/23
Америкийн Оклахома мужид гарсан хар салхины учруулсан хохирол нэг тэрбум доллар давж магадгүй байгаа аж.  Эдгээр баримтууд нь урьдчилсан шинж чанартай бөгөөд хохиролын үнэлгээний ажил дусаагүй байна. Оклахома мужид учирсан сүйрлийг холбооны эрх баригчид Фуджитын шаталбараар дээд зэрэглэлийн Ф-5 гэсэн бүсэд хамруулжээ. Мужийн эрх баригчид 25 хүн амиа алдасныг батласан бөгөөд тэдний 9 нь хүүхдүүд байжээ. Эрх баригчдын уламжилж байгаагаар, энэ тоо баримт нь цаашид өсч мэдэх юм, учир нь нурсан бүх барилгуудыг цэгцэлж амжаагүй байна. Түүнээс гадна 230  хохирогч эмнэлэгт эмчлүүлж байна. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оклахома мужийг байгалийн гамшигийн бүс нутгаар зарласан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш