logo
Улаанбаатар чуулгын хамт олон эх үрсийн баярын бэлгээ задаллаа

Улаанбаатар чуулгын хамт олон эх үрсийн баярын бэлгээ задаллаа

2013/05/23

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн “Улаанбаатар”  чуулгын уран бүтээлчид  бяцхан хүүхдүүддээ бэлэг барих гэж байна. Тэд 5-10 насны багадууддаа “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүд, 11-16 насынханд “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүдээ 05 сарын 26-аас 05 сарын 31-ний өдрүүдэд өөрийн байрандаа тоглоно. Хүүхэд багачууддаа зориулж, 3 жүжгийг 10000 төгрөгийн  үнэтэй нэг тасалбараар үзүүлэх бөгөөд уг тасалбараар Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд 20%, Оюун ухааны олон улсын музейд 10%, “Сантис” сургалтын төвийн зуны сургалт,  Сэтгэл судлалын Үндэсний төв, Боломж дандаа чиний гарт сургалт, Хүний нөөцийн сургалт хөгжлийн хүрээлэнгийн зуны сургалтуудад тус тус 10%-ийн хөнгөлөлт эдэлж, Скайтел компанийн D20 үйлчилгээнд сугалаа сугалах эрх авах  юм. Хүүхдийнхээ оюуны алжаалыг тайлахын зэрэгцээ, олон олон бэлгийн эзэд болгохыг хүсвэл Улаанбаатар чуулгын “Хүүхэд багачуудад зориулсан өдрүүд”-ийг зориорой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш