logo
Уриалга

Уриалга

2013/05/24
Гадаад улсад суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ!

Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж, эрх зүйн үндсийг тавьж байсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил тохиож, гадаадад буй монгол иргэд сонгох эрхээ хоёр дахь удаагаа эдлэх  боломж бүрдэж байгаа юм.  Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах хүрээнд  хэрэгжүүлж байгаа чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулахад иргэдийн идэвх, оролцоо ихээхэн ач холбогдолтой. Иймд гадаад орнуудад суугаа монголчууд Та бүхэнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, энэхүү өндөр нэр хүнд, чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгогчдын бүртгэлийн ажиллагаа 5 дугаар сарын 5-29-нд явагдах тул тухайн оронд байгаа салбар комисстоо сонгогчийн бүртгэлдээ хамрагдаарай. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажил 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО


МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
БАЙРЛАДАГ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ
БҮХИЙ ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАХ АЖЛЫН
БЭЛТГЭЛ ХАНГАХ КОМИСС
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш