logo
“Авлига-ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт болж байна

“Авлига-ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт болж байна

2013/05/24
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг сурталчилах, цаашид сургагч багш нараар дамжуулан авлигын эсрэг сургалтуудыг тогтмол явуулж салбарын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах зорилгоор зохион байгуулагдаж буй уг сургалт энэ сарын 23, 24-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Сургалтыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар үг хэлсэн бол “Авлигын тухай ойлголт, шалтгаан, нийгэмд үзүүлэх хор хөнөөл” сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж илтгэл тавилаа. 

Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын хууль эрхзүйн мэргэжилтэн, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд оролцсон уг сургалтын үеэр “Эрүүл мэндийн салбарын шударга байдлын түвшний үнэлгээний үр дүн”-г АТГ-ын Судалгаа, шинжилгээний албан ажилтан, комиссар Д.Жаргалан танилцуулсан байна. Мөн Эрүүл мэндийн салбарын ил тод байдлыг хангах нь, Ашиг сонирхлын зөрчлийн ойлголт, хуулийн зохицуулалт, Албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт сэдвүүдээр илтгэл тавигдлаа.

Сургалтын үр дүнд Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын хууль эрхзүйн мэргэжилтэн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд хамрагдаж авлигын эсрэг мэдлэг нь дээшилж цаашид бие даан сургалтыг явуулах, хамт олноо авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чадвартай болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш