logo
Нийслэлийн 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар боллоо

Нийслэлийн 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар боллоо

2013/05/24
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар боллоо. Үүнээс Хувь хүн болон аж ахуйн нэгжийн хувийн 11 зуслан байна. Үүнд: Нарлаг, Нарс, Янзага, Ундраа, Жавхлант, Цагааннуга, Мөрөөдөл, Галакси, Сэлбэ, Өгөөмөр, Нэг дэлхий, Төрийн байгууллагын харьяа 5 зуслан /”Хандгайт”, “Хилчин”, “Шонхор”, “Тэмүүлэл”, “Найрамдал” , Халамж асрамжийн төвийн харьяа 3 зуслан ”Хараацай”, “Од”, “Нарны хотхон”, Төрийн бус байгууллагын дэргэдэх 2 зусланЦоглог”, “Маргаашийн хөгжил” зуслангууд  06-р сарын 10-наас эхний зуслангийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо.
Зусланд амрах хүүхдийн эрхийн бичгийн үнийг бага ангийн хүүхэд /1-5-р анги/ -125,000, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 130,000, ахлах ангийн хүүхэд /10,11-р анги/ 140,000 мянган төгрөг байхаар тооцоолсон байна.  Энэ жилийн хувьд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн зуслангийн стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, захирал, бүлгийн багш, арга зүйчдийг арга зүйн удирдлагаар ханган ажилладаг чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, зуслан эрсдэлгүй, аюулгүй орчин байхад анхаарч ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ТҮК-ны ажилчдын 250 хүүхдийг сонгосон 5 зусланд амраахаар болсон. Уг эрхийн бичгийг 06 сарын 01-ний өдөр Монголын хүүхдийн ордонд гардуулах юм гэж Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш