“Монголын эрчим хүч 2013” сэдэвт олон улсын хурал, үзэсгэлэн2013 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэдамжилттай болж өнгөрлөө. Өчигдөр Мишээл экспо төвд үзэсгэлэнгийн хаалтын ёслол болж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я,Пүрэвжав болон албаны бусад хүмүүс оролцлоо.Энэ удаагийн үзэсгэлэнд нийтдээ 81 компани оролцсоноос 13 нь гадаадын компани байв.