Эх үрсийн баяраар сурагч хүүхдүүдийг том оврын автобусаар үнэгүй зорчуулахаар болжээ.Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, мөн Нийслэлийн сурагчдын холбоо хамтран "Инээмсэглэл хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Тэд ийнхүү хөтөлбөрийнхөө эхлэл болгож сурагчдыг эрхийнхээ өдөр автобусаар үнэ төлбөргүй зорчих боломжийг олгож байгаа аж.