logo
“Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолт болно

“Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолт болно

2013/05/28

Эмчийн буруутай үйлдлээс болж таван жилийн туршид хэвтэрт байгаа М.Ариунтунгалаг охинд зориулан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолтыг ирэх зургаадугаар сарын гуравны 17:00 цагаас UB palace-т хийх гэж байна. Тэрээр 2008 онд олгойн хагалгаа хийлгэсэн бөгөөд эмчлэгч эмч нь алдаа гаргаснаар түүнээс хойш таван удаа мэс засалд орсон ч засрахгүй байгаа учраас Өмнөд Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа ажээ. Түүнд зориулсан энэхүү хандивын тоглолтонд олон хамтлаг дуучид, яруу найрагчид оролцоно. Мөн түүний эмчилгээний зардалд зохиолч Л.Өлзийтөгс “Үзэхийн хязгаар” номоосоо 25 ширхэгийг хандивласан байна. “Алдаа гаргадаггүй эмч” болохыг мөрөөддөг М.Ариунтунгалаг охинд сэтгэлийн өргөл өргөцгөөе.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш