Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин МУСТА С.Цогтсайхан “Хатан салхины аялгуу” хэмээх бие даасан тоглолтоо энэ сарын 31-нд тоглохоор болжээ. Тус тоглолтын найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Болд, ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар ажиллаж байгаа бол тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд, Э.Төрмандах, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо болон бусад уран бүтээлчид оролцох ажээ. Энэ сарын 31-ний 19:00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох “Хатан салхины аялгуу” тоглолтод мөн Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, “Хөсөгтөн” хамтлаг, шударга хөгжмийн “Глессондо” хамтлагууд оролцож, хөг нэмэх ажээ.