logo
Хип хопын загалмайлсан эцгийн шүүх хурал болж байна

Хип хопын загалмайлсан эцгийн шүүх хурал болж байна

2013/05/29

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  Шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж байна. Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж байгаа юм.

Шүүгдэгчдийн зүгээс хурлыг хаалттай хийх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан тул Шүүх хурал хаалттай болж, хэвлэл мэдээллийнхнийг оруулалгүйгээр эхэллээ. Хуралд даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ж.Ганцэцэг нар оролцож байгаа юм байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш