logo
Франц улсад анх удаагаа ижил хүйстэн залуус олны өмнө хуримаа хийхээр болжээ

Франц улсад анх удаагаа ижил хүйстэн залуус олны өмнө хуримаа хийхээр болжээ

2013/05/30

Франц улсад “нийгэмд цөөнх” ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн шинэчлэл батлагдаад удаагүй байна. Тэгвэл энэхүү шинэ хуулийг хэрэгжүүлэх анхны ижил хүйстэн хос өнөөдөр хуримаа хийхээр болжээ. Тэд хуримынхаа өмнө Франц улсын анхны хуулийн дагуу зөвшөөрөгдсөн ижил хүйстэн гэр бүл болох гэж байгаадаа хүндэтгэлтэй хандаж байна, мөн эрх чөлөөтэйгээр, олны өмнө хуримаа хийх болсондоо баяртай байна  хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Францын иргэд болох Винсент Оотин, Бруно Боилеау нар хэдийгээр маш их эсэргүүцэл, доромжлолтой тулгарч байгаа ч хуулийн дагуу эдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрүүлэх анхны билэг тэмдэг болох гэж байгаадаа баяртай байгаагаа мөн энэ мөчид хэлж байсан юм. Ялангуяа ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг хөдөлгөөнийхөн маш хүчтэй эсэргүүцэл үзүүлэх байх гэж тэд бодож байгаагаа нуугаагүй аж.  

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш