logo
Олон улсын сансар судлалын баг нэгээр нэмэгдлээ

Олон улсын сансар судлалын баг нэгээр нэмэгдлээ

2013/05/30

Өнгөрсөн шөнө Олон улсын сансар судлалын станцад нэгдэх шинэ багийн гишүүд богино хугацааны аялалд гарсан байна. Нислэг амжилттай болсон тухай багийн гишүүд мэдэгджээ. Казакстаны цагаар өнгөрсөн шөнө 02 цаг 31 минутанд Олон улсын сансар судлалын станцад ажиллах шинэ бүрэлдэхүүн бүхий Союз сансрын хөлөг Байконурын сансрын буудлаас хөөрсөн байна. Хөлгийг хөөрснөөс 4 минутын дараа шинэ бүрэлдэхүүнээс мэдээ ирж, хөлөг цагт 7,500 км-ын хурдтай аяллаа үргэлжлүүлж байгаа тухай хэлсэн юм. Америк, Орос, Италийн сансрын нисгэгчид олон улсын сансар судлалын станцад 6 сарын хугацаанд судалгаа шинжилгээний ажил явуулж, туршлага судлах юм. Саяхнаас Союз сансрын хөлгөөр олон улсын сансар судлалын станцад хүрэхэд ердөө 6 цагийн хугацаа зарцуулдаг болсон. Энэ удаагийн аялал ч мөн адил 6 цаг үргэлжилсэн юм. Энэ сансрын нисгэгчдийг чилээхгүй, богино хугацаанд аялуулж байгаа тул маш үр дүнтэй байгаа юм. АНУ-ын сансар судлалын станцын ажилтан Карен Найберг, Оросын сансрын нисгэгч Фёдор Юрчикин, Италийн Люса Пармитано нар өнгөрсөн 3 дугаар сараас хойш сансар судлалын станцад ажиллаж буй багийнхантай хамтран ажиллах юм.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш