logo

"Голомт"-ын Д.Баясгалан банкаа дампууруулахыг хүсээд байна уу?

2013/05/31
Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаатай зэрэгцэн Голомтын боссуудын толхилцоон савнаасаа хальж, нийтэд ил болсон. Монголын банк санхүүгийн салбарт тогтвортой 18 жил үйл ажиллагаа явуулж буй банкны толгой доргиж эхлэсэн нь томоохон хөрөнгө мөнгөний маргаан дэгдэж, хөлд нь Монголын санхүүгийн салбар үрэгдэж мэдэх аюул дагуулж байна.
Монголын шилдэг, тэргүүний банк хэмээн рекламддаг “Голомт” банкны ажилтан Г.Саранчимэг “Дайны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө угаасан МИАТ-ийн хуучин удирдлагуудын хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 166-ийн1.3 буюу мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр баривчилагдсан юм.
Тэрхүү дуулианы араас Л.Болдын өмгөөлөгчийн Монгол банкны ерөнхийлөгчид илгээсэн захидал, жиргээ хуудсаар дэлгэсэн зураг нь дахин дуулианы бай болгож байна. Тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Л.Болд ийн мэдээлэл хийж байгаа нь асуудал хэрээс хэтэрч, аюул хаалганы гадна байгаа гэдэг нэгэнт тодорхой болжээ.
Л.Болдын уурыг барж, өөрийн өмчөө үнэгүйдүүлэх алхам хийлгэхэд хүргэсэн хүн нь мэдээж хэрэг Д.Баясгалан гэх хардлага байна. Учир нь Голомтыг байгуулагдсан цагаас өнөөг хүртэл тэр толгойлж байна.
Бохир мөнгө угаасан, алдарт Номарингийн хэрэгт холбогдож дуулианы бай болж байсан гээд тоочоод байвал баршгүй олон маапаантай асуудлууд энэ банкны нэртэй холбогдон хэвлэлийн хуудсанд бууж байсан. Өнөөдөр харин амьдрах эс амьдрахын заагтай нэр холбогдох болов. Учир нь Л.Болдын өмгөөлөгчийн илгээсэн захидилтай зэрэгцэн удирдлагын баг нь ямар ч асуудалгүй, өндөг мэт байгаа хэмээсэн нь бүр сэжигтэй.
Дээр нь Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбатын хэлсэнчлэн  “Асуудлын гол нь тус банкны томоохон хувь нийлүүлэгч компанийн эздийн хооронд үл ойлголцол, дотоод зөрчил үүссэн байж болзошгүй бөгөөд энэ нь тухайн банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдад аливаа нэгэн сөрөг үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн нь дайран дээр давс болов.
Толгой нь доргиход хөлөндөө мэдрэгддэггүй хөдөлгөөн гэж хаана байлаа даа. Тэгэхээр энэ зөрчилдөөн банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, банк дампуурахгүй гэсэн баталгаа биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Ямар ч байсан “Голомт” банкны удирдлагуудын хооронд зөрчилдөөн үүссэн нь банкны цаашдын ирээдүйд муугаар нөлөөлөхгүй байх баталгаа алга байгаа юм.
Харин Д.Баясгалангийн тухайд Голомтыг дампууруулах санаа өвөрлөөгүй л бол ТУЗ-ын даргын хувьд хувьцаа эзэмшигчидтэйгээ эв зүйгээ олж, дотоод асуудлаа нийтэд дэлгүүлэхгүй, асуудлыг энэ хэмжээнд хүргэхгүй, банкныхаа нэр хүндийг сэвтээхгүй тал дээр анхаарч ажиллах учиртайсан. Гэтэл эсрэгээрээ хүүхдийн Паркийн газарт шунаж, таван одтой зочид буудал хоёрыг барих гэж байгаагаа зарлан, өмнө нь Голомтын маркетингийн албанд ажиллаж байсан Батнягт гэгч гар хөлөөрөө ашигтай бизнес хийхэд садаа боллоо хэмээн МЗХ-г, монголын залуучуудыг зануулж, заргын шинжтэй төлбөртэй нэвтрүүлэгт оролцсон шигээ явмааргүй санагдана.
Монгол банкны ерөнхийлөгч Х.Золжаргал ч гэсэн захидлын хариуг нийтэд мэдээлэхгүй, банк санхүүгийн салбарт заналхийлэл ирээд байхад дүлий мэт суугаа нь арай Д.Баясгалангийн халаасанд орчихсон юм биш байгаа гэх хардлагыг нийтэд төрүүлж байх шиг. Асуудал хэрхэн өрнөхийг харж суух  үлдэв.




МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЗОЛЖАРГАЛ ТАНАА
 

2012.05.24
Улаанбаатар хот

Монгол Улсын хувийн хэвшлийн анхны банкуудын нэг болсон “Голомт” банкнь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон байгуулагдаад эдүгээ 18 жил болжээ. Өнгөрсөн жилүүдэд тус банк зөвхөн манай улсын төдийгүй дэлхийн олон оронд танигдаж, банк санхүүгийн системд өөрийн байр суурийг эзэлж чадсан юм.

Энэ амжилт нь тус банкны олон мянган харилцагч, хадгаламж эзэмшигчдийн итгэл хийгээд банкны үе үеийн ажилсаг хамт олны бүтээлч хөдөлмөр, зүтгэлийн зүй ёсны үр дүнд бий болсон билээ.

Гэтэл  2012 оны намраас эхлэн “Голомт” банкны тухайн үеийн зарим албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас банкны болон бусад хууль тогтоомжийн тодорхой заалтууд ноцтой зөрчигдөн улмаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хортой үр дагаварт хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн болно. Ийм хууль бус ажиллагаагодоо ч үргэлжлүүлэн хийсээр байна. Үүнд: 

  1. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “... зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй” гэсэн  шаардлага, хэмжээ хязгаар олонтаа зөрчигдөж иржээ. Зөвхөн ганц жишээ дурдвал, Японы нэр бүхий  корпорацитай гэрээ байгуулж зарим компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байсан нь олон улсын “FSICapital” аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.
  2. Банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар, банк, түүний толгой болон хараат, охин компаниуд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж, Монголбанкинд хүргүүлэх ёстой. Гэтэл “Голомт” банкны  гүйцэтгэх удирдлага, тухайлбал, тодорхой ажил хариуцсан дэд захирал, газар, албадын дарга нар  аудиторын шаардсан баримт, материалыг гаргаж өгөхөөс татгалзах, нуун дарагдуулсан зэргээс болж тус банкинд аудит хийсэн “Эрнст энд Янг” олон улсын аудитын байгууллага “Дүгнэлт гарахаас татгалзсан” хариу өгсөн байна. Улмаар тус банк одоог хүртэл 2012 оныхоо тайланг аудитаар оруулаагүй байгаа бөгөөд хуулиар тогтоогдсон хугацаанаас өнөөдрийн байдлаар 2 сараар хоцруулаад байна.
  3.  
  4.  

 
Ш.Булга. www.shuum.mn
 

Ардчилсан засаглалтай хөгжиж буй манай улсын  банк санхүүгийн салбар ту



 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш