УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Хэлэлцүүлгийг хийхийн өмнө дээрх төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Бурмаа хийсэн юм. Тэрхүү танилцуулгад дурдсанаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх шатанд сэжигтэй гүйлгээ хийгдэх бол Санхүүгийн албаны дарга гүйлгээг гурав хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргах, шаардлагатай тохиолдолд хугацааг шүүхээр дахин сунгах боломжтой гэж гишүүд үзсэн нь дэмжлэг хүлээжээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээний мөнгийг шалгана гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Босгыг нь өндөрсгөж 40 сая төгрөг болон түүнээс дээшхи хэмжээтэй гүйлгээг хянана хэмээн зааж өгөх ёстой биш үү гэж тодруулав. Үүнд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан “20 сая бол дэлхийн жишиг. Бусад оронд бол 10 мянган ам.доллар, тэр байтугай 5000 ам.доллараар тодорхойлсон байдаг. Тиймээс 20 сая төгрөгөөр үлдээх нь зүйтэй гэж гишүүд үзсэн гэлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.