logo
МИАТ-ын шүүх хурал хаалттай болно

МИАТ-ын шүүх хурал хаалттай болно

2013/05/31
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дүгээр зүйлийн 166.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бульданы Эрдэнэбилэгт, Рословын Бат-Эрдэнэ, Цэен-Ойдовын Орхон, Чинбатын Хоролсүрэн, Н.Гантөмөр, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэгнарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд энэ сарын 20-ны өдөр хүлээн авсан. Тиймээс тэдэнд холбогдох шүүх хурал зургаадугаар сарын 3-ны өдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангийн шүүх хуралдааны танхимд болно.

Шүүхээс шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хүргэсэн байгаа бөгөөд улсын яллагч хуралдаанд нэр бүхий 14 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байгаа юм байна. Ийн ирэх даваа гарагт болох  МИАТ-ийн хаалттай үргэлжлэх шүүх хуралд 14 хүнийг гэрчээр оролцуулахаар болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш