Монголчууд дэлхийн хаана ч авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гайхагдаж чаддаг. Гагцхүү монголчуудын авьяас чадварыг уйгагүй хөдөлмөр, давтлагаар өндөр түвшинд олгох нь чухал байгаа юм. Үүний нэг тод жишээ бол тавдугаар сарын 26-нд дэлхийн сонгогдог урлагийн өлгий гэгддэг Итали улсаас зохион байгуулсан Олон Улсын 15 дах удаагийн Euterpe хөгжмийн тэмцээн монгол хүүхэд анх удаа оролцлоо. Тус тэмцээнд арван настай Мэндсайханы Анужин хийл хөгжмөөр утсан хөгжмийн Б ангилалд оролцож, 96 оноогоор нэгдүгээр байрт шалгаран алтан медалиар шагнуулжээ. Тэгвэл түүний төрсөн дүү болох таван настай Мэндсайханы Анунгоо хийл хөгжмөөр утсан хөгжмийн А ангилалд оролцож, 93 оноогоор хоёрдугаар байрт шалгаран мөнгөн медалиар энгэрээ мялаагаад эх орондоо иржээ. Энэ нь монголын сонгодог урлагийн түвшин хийгээд, түүнийг дэлхий дахин хэрхэн үнэлж байгаагийн тод илрэл гэж хэлж болохоор юм. Тэмцээнийг шүүн явуулсан пропесорууд бяцхан охин М.Анунгоогийн чадварыг өндрөөр үнэлж, их ирээдүй байгааг сануулж, эцэг эхэд нь бэлтгэл сургуулилтыг таслахгүй байхыг захижээ. Тэмцээнд амжилттай оролцсон монгол эгч дүүсийг Хөгжим бүжгийн коллежийн багш Д.Галбадрах бэлтгэж оролцуулжээ.
Б.Хонгор
Б.Хонгор