logo
Сэтгүүлчид нийгэмд

Сэтгүүлчид нийгэмд

2013/06/03
Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын сайтуудын холбоо, Телевизүүдийн холбоо,  Өдөр тутмын сонинуудын холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци, Сайтын холбоод  "Гэрэл тусгая" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Боловсрол шинжлэх ухааны яам нь үндсэн чиг үүргээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн өмнө хүлээсэн гэгээрүүлэх үүргээ биелүүлэхэд энэхүү санамж бичгийн гол зорилго оршиж байгаа юм. Хүн амын дундах шинжлэх ухаанд үл итгэх, мухар сүсэг, оюуны залхууралд автах зэрэг нийгэм, эрүүл мэнд, эдийн засгийн үр дагавартай сөрөг үзэгдлийг бууруулах, танин мэдэх сонирхлыг тэлэх зайлшгүй шаардлага үүссэн энэ үед дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. 

Үүнд: Танин мэдэхүйн шилдэг мэдээ, нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн салбарын төрийн бус байгууллага, редакцийн үнэлгээ, уншигч үзэгчдийн саналаар сар бүр зарлах. Танин мэдэхүй, гэгээрлийн ач холбогдолтой шилдэг бүтээлийн эздийг тогтмол урамшуулах зэрэг багтаж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш