БНАСАУ өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хег засгийн газрын бус байгууллагуудын түвшинд яриа хэлэлцээх явуулах тухай саналыг хэлэлцэхээс татгалзсан явдалд нь шүүмжилжээ. Энэ тухай “Йонхап”агентлаг уламжилжээ. Умард солонгосын Uriminzokkiri сурталчилгааны гол сайтанд Сөүл нь Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан бүсийн үйл ажиллагааг сэргээхэд чиглэгдсэн яриа хэлэлцээрийг зөвхөн засгийн газрын түвшинд явуулахыг шаардснаараа БНАСАУ-ын “чин санааг үл тоомсорлосон” гэж өгүүлжээ. Өмнө нь Умард солонгосын Засгийн газар өмнөдийн бизнесменүүдийг цогцолборт хүрэлцэн ирэхийг урьсан, ингэхдээ засгийн газрын түшмэдүүд нь тэднийг дагалдан ирж болно гэсэн юм. Пхеньян Өмнөдийн төрийн бус байгууллагуудад 2000 оны 6-р сарын 15-нд байгуулсан Умард болон Өмнөдийн хамтарсан тунхаг бичгийн ойг ёслон тэмдэглэхийг санал болгосон факс илгээсэн. Баасан гаригт тус улсын ерөнхийлөгч Пак Кын Хе сэтгүүлчидтэй өглөөний цай уухдаа Умард солонгостой зөвхөн хоёр улсын засгийн газрын түвшинд яриа хэлэлцээр хийх боломжтой гэдгийг цохон тэмдэглэжээ.