logo
Цаатан Хүүхдүүд 65 мянга 450 төгрөгийн тэтгэмж авна

Цаатан Хүүхдүүд 65 мянга 450 төгрөгийн тэтгэмж авна

2013/06/03
Засгийн газраас үндэсний цөөнх хэмээгддэг цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гарсан билээ. Тус шийдвэрийн дагуу энэ сарын 1-нээс эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмжийг олгож эхэллээ. Ингэснээр цаатан иргэн сар бүр 13 мянга 900 төгрөг, 18 хүртэлх насны хүүхэд 65 мянга 450 төгрөгийн тэтгэмж авахаар болоод байна. Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар Хангайн бүсийн амьжиргааны доод түвшинг 13 мянга 900 төгрөгөөр тогтоосон аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш