Нийслэлийн Хөдөлмөрийн газраас нийтийн эрх ашгийг хамгаалах бүтээн байгуулалтын болон ногоон хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, эх орныхоо газар нутгийг хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, хог хаягдлыг цэвэрлэх, эрсдлээс сэргийлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэх иргэдийн бүлгийг дэмжих замаар иргэний хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор иргэдийн түр ажлын байраар ханган ажиллаж байна. Нийтийг хамарсан ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, ногоон байгууламжийг бий болгох, мод тарих зүлэгжүүлэх, арчлах услах, гудамж талбайд үүссэн хур хогийг зайлуулах цэвэрлэх хотын өнгө үзэмжийг сайжруулахад чиглэгдсэн ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Нийтийг хамарсан ажилд нийгмийн эмзэг бүлгийн, орлого багатай, ажилгүй болон оюутан залуучуудыг хамруулж түр ажлын байраар хангаж, ажлын хөлсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тухай бүр олгоно. Түр ажлын байраар хангагдан ажиллахыг хүсч буй иргэд нийслэлийн Хөдөлмөрийн газрыг зориорой гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.