logo
Уруул тагнайн согогтой хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийнэ

Уруул тагнайн согогтой хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийнэ

2013/06/05
Сүүлийн жилүүдэд ургийн гаж төрөлт ихэссэн нь амьдралын хэв маяг, орчин нөхцөл, хоол хүнсний өөрчлөлтийн улмаас үүсэлтэй хэмээн үздэг билээ. Үүний нэг илрэл болох уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй нярай нэмэгдэх болсон. Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, ЭХЭМҮТ, Монголын уруул, тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эхийн сайн дурын зөвлөл “Энх инээмсэглэл” ТББ хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд орон нутагт амьдарч буй уруул, тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх юм байна. Одоогийн байдлаар 10 аймгийн 165 хүүхдэд мэс засал хийгээд байгаа ажээ. Судалгаагаар дэлхийд 500-1500 төрөлт тутамд уруул тагнайн сэтэрхийн эмгэгтэй нэг төрөлт бүртгэгддэг бол манай улсад 997 төрөлт тутмын нэг нь ийм эмгэгтэй төрж байна. Жилд дунджаар 65-75 тохиолдол бүртгэгджээ. Уг төсөл энэ сарын 8-наас эхлэн Хөвсгөл, Архангай, Баян- Өлгий зэрэг аймагт хэрэгжих юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш