Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзаж салбарынхаа бодлого чиглэлийг танилцуулж, хийж байгаа ажлаа тайлагнадаг жишиг тогтоод байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хийж соёл, спорт болоод аялал жуулчлалын салбарт хийж байгаа бодлого, шинэчлэлийг танилцуулсан юм.
Энэ яамны хувьд шинээр байгуулагдсан яамдын нэг. Энэ салбарыг толгойлох үүрэг хүлээгээд есөн сарын нүүрийг үзэж байгаа тэрээр салбартаа хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас ажлаа эхлэх нь зүйтэй гэж үзэн холбогдох хууль тогтоомжуудыг боловсруулж эхэлжээ. Үүний эхлэл нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгээд сайд нараас дэмжлэг аваад явж байгаа аж.
Тэр дундаа соёлын өвийг хамгаалах нь нэн тэргүүний ажил хэмээн үзэж энэ чиглэлийн хуулийн төслийг боловсруулсан гэдгээ сайд уулзалтынхаа эхэнд онцолсон юм. Эл хуулийн төсөлдөө хамгийн гол нь соёлын өвийг сэргээж засварлах, авран хамгаалах төв, бүтэц бүрэлдэхүүнийг хуульчилж өгөх нь зүйтэй гэдэгт хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн анхаарчээ. Энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдснаар Монгол Улсын соёлын биет өв, соёлын үнэт эд агуурсыг авран хамгаалах хууль эрх зүйтэй болж байгаа юм. Товчхондоо төрөөс анхаарал хандуулдаг болно гэсэн үг. Ер нь манай улс соёлын салбартаа сүүлийн арав гаруй жил анхаарал хандуулж, мөнгө төгрөг төсөвлөж байсан нь тун дутмаг байсныг салбарын сайд онцолж байна. Тиймдээ ч монголын гэх тодотголтой зүйлүүд харийн орныг зорьж, хууль эрх зүйн орчны сул дорой ашиглаж гадаадын этгээдүүд монголын үнэт зүйлийг арилжих нь элбэг болсон байх.
Ийн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг болосвруулсан бол түүний араас маш олон хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байгаа аж. Тухайлбал, Номын сангийн тухай хууль, Үндэсний номын сангийн тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хууль, Уламжлалт мэдлэгийн тухай хууль зэргийг үе шаттайгаар боловрсуулан батлуулах зорилт тавин ажиллаж байгаа аж.
Хэдийгээр хөрөнгө мөнгө бага хуваарилж, анхаарал сул хандуулж байсан ч бие даасан яамтай болсон болохоор энэ асуудал цаашид эзэнтэй болно гэдгийг Ц.Оюунгэрэл сайд хэлсэн.
Харин тус яамны хамт олон дан ганц соёлын асуудлыг анхаарсангүй. Аялал жуулчлалын салбартаа ч дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэнэ. Тухайлбал, жуулчдыг татахын тулд гадаад ертөнцөд монголын тухай таниулах арга арга хэлбэрийг түлхүү ашиглаж байгаа аж. Тэр ч утгаараа аялал жуулчлал, монголын тухай зар сурталчилгааг эртнээс цацаж эхэлжээ. Мөн жуулчдыг татан авчирсан хойно аймаг бүр үзүүлэх юмтай байх үүднээс аймаг бүрийг брэнд урлагийн үзүүлбэртэй болгох талаар анхаарч буй аж. Энэ хүрээнд Увс, Хөвсгөл аймгийн театрынхан төслөө бичин ирүүлж яамнаас тодорхой хэмжээний дэмжлэг аваад байгаа юм байна.
Мөн Монголын нэрийг дэлхийд дуурсган байж эх орондоо ирсэн үлэг гүрвэлийг хадгалах, хайрлан хамгаалах байр сав дутагдалтай байгаа аж. Яамныхны тооцоолж байгаагаар үлэг гүрвэлийн музейг Лениний музейн барилгад хийхээр тооцоолж. Дан ганц Батаар бус үүний араас том жижиг нийлсэн 22 үлэг гүрвэлийн яс эх орондоо ирэх юм байна. Тиймээс Үлэг гүрвэлийн музей байгуулах ажлыг анхаарч, 2014 оноос музейн барилга барих ажлыг эхлүүлэхээр зэхжээ.
Энэ яамны бас нэгэн хариуцдаг зүйл нь спорт. Спортын салбарын бодлогын хүрээнд мөн л хууль эрх зүйн орчны шинэчлэл нэн чухал байгаа аж. Тиймээс холбогдох хууль тогтоомжуудыг боловсруулах шатандаа явж байгаа гэнэ. Мөн дэлхий, оломпын наадмын төрлөөс медаль авсан тамирчдад олгох мөнгөн урамшууллын хувь хэмжээг тогтоожээ. Тухайлбал, дүлий иргэдийн олимп, дэлхийн аваргын тэмцээнд оролцон амжилт гаргасан тамирчинд олгох мөнгөн урамшуулал нь хэт доогуур байсан аж. Үүнийг анхаарч үзэн паралимпын наадмаас медаль авсан тамирчинтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн урамшуулал олгодог байхаар өөрчилсөн байна. Мөн Монгол Улсыг 2012-2016 оны хооронд тив, дэлхий, олимпын наадамд төлөөлөн оролцох тамирчдын шигшээ багийг бүрдүүлсэн гээд энэ салбарт дурьдах ажил олон байгаа Ц.Оюунгэрэл сайд хэлж байлаа.