“25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” төслөөс төрөн гарсан хамтлагуудын нэг “Mixx”-ийн гишүүд болох Г.Энх-амар, О.Гүнчин-иш, Б.Болдбаатар, Г.Амаржил нар төслийн хугацаанд тэдний хамтлагын продюсерээр ажиллаж байсан Г.Цэрэн, Г.Баярбилэг нарын “Royal Music Production” -д харъяалагдах болжээ. Тиймээс удирдлага солигдсонтой холбогдож тус хамтлагийн нэр “The One” болж шинэчлэгдсэн байна. Мөн хамтлагийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орсон гэнэ.