DOZ интертаймент студийн хамт олон Төрийн соёрхолт дуучин Болдтой хамтран ажиллаж байгаа. Түүний 11 дахь бие даасан цомог болох R&B POP урсгалаар хийгдсэн шинэхэн цомогт нь багтаж байгаа ''Би дурламаар байна'' дууны клипийг DOZ entertainment бүтээсэн билээ. Доржсүрэн өөрийн Facebook хуудаснаа "Болд сайн залуу...Түс тас...Би нэг сайн кино Болдоод зориулж хийнээ...Монголын одод шүү дээ" хэмээн бичсэн байна. Тэгвэл Болдод зориулсан бүтээх шинэ киног хүлээх л үлдлээ.