logo
Манай улсын анхны

Манай улсын анхны "Салхин ферм" энэ сарын 20-нд ашиглалтанд орно

2013/06/07
Монгол улсын анхны салхин ферм энэ сард ашиглаж эхлэхээр болсон тухай гадны хэвлэлүүд болон сайтуудаар мэдээлж эхлээд байна. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 122 сая ам.долларын өртөгтэй баригдсан “Салхит” ферм манай улсад сүүлийн 30 жилд баригдсан хамгийн том үйлдвэр аж. Энэ сарын 20-ны өдөр ашиглалтад орох “Салхит” ферм Төв аймгийн нутагт байрлаж байгаа бөгөөд Салхин ферм нь жилд 122 мянган тонн нүүрс, 1.6 сая тонн усыг хэмнэхээс гадна 180 мянган тонн нүүрсхүчлийн хийг үгүй хийх чадалтай аж. Энэхүү төслийг “Newcom” группын “Clean Energy” компани гүйцэтгэж байгаа юм байна. Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчнийхээ 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авахыг зорьж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш