Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих эрх үүргийнхээ хүрээнд нэр дэвшигчдийн талаар ирсэн санал гомдлыг хүлээн авч холбогдох шийдвэрийг гаргаж байгаа билээ.
Одоогийн байдлаар МАН-аас албан ёсоор ирүүлээд байгаа АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг”-т орж хууль зөрчлөө, “NBS” телевиз манай нэр дэвшигчийн Эвийг эрхэмлэнэ гэдэг уриаг Эдийг эрхэмлэнэ гэж зориудаар гуйвуулан бичсэн байна утгатай гомдлуудыг шалгаж дараах дүгнэлтийг гаргалаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33,2-д зааснаар сонгуулийн сурталчилгаа гэдэгт тухайн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө нийтэд тайлбарлан таниулах үйл ажиллагааг багтааж ойлгохоор тусгасан байгаа. Гэтэл уг нэвтрүүлгийн агуулгыг нь хянаж үзэхэд Элбэгдорж нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотой ямар нэг үг, тайлбар хийгээгүй байна. Иймд NTV телевизээр гаргасан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг нь хууль зөрчсөн үндэслэлгүй ба Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33,39-р зүйлийг баримтлан NTV телевизийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тайлбар дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзлээ.
Харин “NBS” телевиз нь хариуцлага алдсан өөрийн ажилтнууддаа нэг сарын цалинг нь хасах арга хэмжээ авахаас гадна эфирээрээ уг мэдээг гурван удаа залруулга хийж ажилласан тухайгаа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 5 дахь өдөр Өвөрхангай аймгийн МАН-аас ирүүлсэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн нэр дэвшигчтэй уулзсан уулзалтыг 1,30 минут гаргаж байна гомдлыг яг одоо шалгаж байна.