logo
Парламентын тэргүүн “Эрин” хотхоны нээлтэд оролцлоо

Парламентын тэргүүн “Эрин” хотхоны нээлтэд оролцлоо

2013/06/10
УИХ-ын дарга З.Энхболд “Эрин” хотхоны шав тавих нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр /2013.06.08/ оролцлоо. Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа орон сууцны шав тавих ёслолд оролцож байгаа нь ажилтай, орлоготой иргэн бүр шинэ, хуучин гэлгүй орон сууцтай болох боломж өнөөдөр бүрдсэнтэй холбоотой гэж парламентын тэргүүн нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон юм.

   Шинэчлэлийн Засгийн газар урт хугацааны, жилийн  +-8 хувийн зээлээр иргэдээ орон сууцжуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан  Сонгинохайрхан дүүрэг буюу нэгдүгээр хороололд “Эрин интернэшнл” компани  бүрэн цутгамал, 12 давхар, 2-3 орцтой  2000 айлын орон сууц эхний удаад барихаар болжээ.

   Нийтдээ найман мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсан иж бүрэн хотхон байгуулах юм байна. “Хархорин” худалдааны төвийн баруун урд, төв замдаа ойр, дэд бүтэцтэй ийм газарт агуулах байх биш, орон сууц баригдах нь хамгийн зөв шийдэл болсон байна гэдгийг УИХ-ын дарга мөн онцолсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш