Өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 23-р гудамжинд гал гарсан дуудлагаар холбогдох албаныхан очиж шалгахад Чингэлтэй дүүргийн 11-р хороонд оршин суух 33 настай У-ийн гэрийн яндангаас гал гарч улмаар нийтийн байр шатсан байна. Галын улмаас хүн гэмтэж, амь нас нь эрсдээгүй байна. Галыг тэр дор нь унтраасан бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.