logo
Улсын Их Хурлын дарга З.Энхболд жанжны талбайд хүндэт зочноо угтав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд жанжны талбайд хүндэт зочноо угтав

2013/06/11
Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатарын талбайд /2013.06.10/ угтан мэндчилэв.

   Улсын Их Хурлын дарга хүндэт зочноо угтан мэндчилсний дараа зочны хамт Чингис хааны хөшөөнд ёслон хүндэтгэл үзүүлээд Төрийн ордны Баганат танхимд морилов. Монгол Улсад айлчлан ирсэн өндөр дээд хэмжээний зочид Баганат танхимд саатаж, Хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичиж үлдээдэг уламжлалын дагуу эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурав.

   Энэхүү ёслолын дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш