“Талибан” хөдөлгөөнийхөн өнгөрсөн Даваа гарагт Афганистаны нийслэл хотын онгоцны буудлын ойролцоо зэвсэгт дайралт хийж онгоцны буудлын цэргийн хэсгийг эзлэн авсан байна. Одоогийн байдлаар аюулгүй албаны хүчин болон талибуудын хооронд сөргөлдөөн үргэлжилсээр байна. Кабулын цагдаагийн дарга Хашмат Станикзай мэдэгдэхдээ "Хүнд зэвсгээр зэвсэглэсэн хэсэг террорист амиа золиослогчид нийслэл хотын онгоцны буудлын байранд ирж, эмх замбараагүй гал нээлээ" гэжээ. Одоогоор тухайн дүүргийг бүслээд байгаа аж. Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн ISAF-ын дэмжлэгтэйгээр алан хядагчдыг байранд тогтоож байна гэжээ. Кабулын онгоцны буудал нь цэрэг иргэний хосолмол зориулалттай аж. Буудлыг ISAF хүчнийхэн ашигладаг юм байна. Одоогийн байдлаар онгоцны буудлын ажлыг түр зогсоогоод байна. Нөгөөтэйгүүр, АНУ-ын элчин сайдын яаманд түгшүүр зарласан байна.