Энэтхэгийн Батлан хамгаалах судалгаа шинжилгээний байгууллага /DRDO/ нь “өндөр түвшний” оюун ухаантай “цэргийн робот”-уудыг бүтээх төлөвлөгөөтэй байна. Тэдгээрийг тайван бус районуудад явуулах үйл ажиллагаанд ашиглах юм байна. Тухайлбал маргаантай байгаа Жамму, Кашмир муж дахь Энэтхэг Пакистаны армийг заагалдаг хяналтын шугаман дээр. Энэ тухай энэтхэгийн PTI агентлаг энэтхэгийн Батлан хамгаалах судалгаа шинжилгээний байгууллагыг иш татан даваа гаригт мэдээлэв. Роботууд “өөрийхнийхээ” болон “дайсныхныг” ялгадаг байх ёстой юм байна. Энэтхэгийн роботон техник бүтээгчдийн үзэж байгаагаар “хуурай газар болон агаарт явуулах ирээдүйн дайн тулаанууд хүний оролцоогүй байх” болно. Эхлээд цэрэг роботууд цэргийхэнд туслана. Дараа нь тэдний үйл ажиллагаа тэлж өргөжих юм байна.